Польшийн 200 гаруй уурхайчид Оросын нүүрс ачсан галт тэрэгний цувааны замыг тус орны хойд хэсэгт хаажээ. Польшийн олборлох үйлдвэрүүд хямралд байгаа үеэр Оросын нүүрсийг орууллаа гэж тэд эсэргүүцэж байгаа юм. Энэ тухай уурхайчдын үйлдвэрчний эвлэлийн лидер Reuters агентлагт мэдээлжээ.
Домбровскийн нүүрсний сав газрын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Доминик Коложийн хэлснээр, уурхайчид Бранево — Мамоновогийн (Калининград муж) төмөр замын зөрлөгийг хаах ажиллагаа хийх гэнэ.
Орос ба Чех улсаас хямд нүүрс авах нь Польшийн эрчим хүчнийхэнд хямд тусч байгаа ба бүх үйлдвэрлэлтийн 90 хувийг нүүрсний импортоор үйлдвэрлэж байгаа гэнэ. Харин Польшийн уурхайнууд алдагдалтай байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР