Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Алтны эрэлт өсчээ

2010 оны оргил үеийг гүйцэхгүй ч энэ оны эхний улирлын байдлаар алтны эрэлт хэрэгцээ их байгааг Дэлхийн алтны зөвлөл мэдээлжээ. Уг үнэт металлын эрэлт өнгөрсөн оны эхний улирлын байдалтай харьцуулахад 26 хувиар өссөн ч  дөрөвдүгээр улирлынхаас таван хувиар буурсан үзүүлэлт гарчээ. 2010 онд Европын өрийн хямралын үеэр алтны эрэлт дээд цэгтээ хүрсэн юм. Сүүлийн 18 сарын турш үнэ нь бараг 50 хувиар нэмэгдсэн алт одоогийн байдлаар нэг унци нь 1500 ам.долларын ханштай байна. Эдийн засаг тогтворгүйтэх хандлагатай үед улс орнууд алтны нөөцийг амин сүнс гэж үздэг. 2010 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл алтны худалдаа 572.6 тоннд хүрч байв. "Алтны эрэлт хэрэгцээ түүхэндээ хамгийн дээд рекорд тогтоогоод байгаа ч ирэх улиралд улам өсөх хандлагатай байна” гэж “GFMS”-ийн судалгааны зохицуулагч Филипп Ньюман ярьж байна. Тэрбээр мөн “Санхүүгийн үйлчилгээний олон улсын “Lehman Brothers”-ыг дампуурсны дараа хүмүүс бусад түүхий эдээс алтыг илүү найдвартай хөрөнгө оруулалт гэж үзэх хандлага хүчтэй болж байна” гэжээ. Алтны эрэлт хэрэгцээ нэг улиралд 300 тонн байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж