Эмэгтэй сагсчид Казахстаны багтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

Эмэгтэй сагсчид Казахстаны багтай тоглоно

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд амжилттай оролцож байна. Эмэгтэй баг өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Казахстаны багийн эсрэг хийх юм.

Эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаагаас Монгол, ХонгКонг, Казахстан, Непаль, Катар улсын багууд урьдчилсан шатанд өрсөлдөж байна. Манай баг эхний тоглолтод ХонгКонгт дөрвөн оноогоор хожигдсон. Өчигдөр Катартай тоглох байсан ч техникийн хожил авсан билээ. Казахстаны шигшээ баг Непаль, ХонгКонгийн багуудыг хожиж, хэсгээ хоёр хожилтой тэргүүлж байна.

Монгол-Казахстаны тоглолт Инчён хотын Хвасон спортын ордонд Улаанбаатарын цагаар 15.15 цагаас эхэлнэ.

09.23 Монгол – ХонгКонг 64-68

09.24 Катар – Монгол 0-20

09.25 Монгол – Казахстан

09.26 Непаль – Монгол

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.

Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн "D" хэсгийн БНСУ-Йорданы шийдвэрлэх тоглолт болох юм. Энэхүү тоглолт Инчён хотын Самсан спортын ордонд Улаанбаатарын цагаар 17.30-д эхлэх бөгөөд талбайн эзэд ялалт байгуулбал манай шигшээ баг шөвгийн наймд өрсөлдөх эрхийг авах юм.

Хоёрдугаар тойргийн "D" хэсэг:

09.23 Йордан-Монгол 74:83

09.24  Монгол – БНСУ  67-90

09.25 БНСУ-Йордан (Улаанбаатарын цагаар 17.30-д эхэлнэ.)

 

Азийн наадмын бусад төрлийн тэмцээнийг http://cricfree.tv-с үзнэ үү.

Азийн наадмын мэдээллийг Азийн наадам: Инчён-2014 цэсэнд ЭНД ДАРЖ авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж