Н.Энхбаярт халдсан гэх хэргийг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярт халдсан гэх хэргийг шалгаж эхэллээ

“Ерөнхийлөгч
асан Н.Энхбаярын амь насанд халдахыг оролдсон хэргийг илрүүлж өгнө үү”
гэсэн хүсэлтийг Тагнуулын ерөний газарт  энэ сарын 1-ний өдөр Төрийн
тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан, хошууч Т.Батбилэг хүргүүлсэн
тухай мэдээллийг манай сонин өмнөх дугаартаа  мэдээлсэн. Уг хэргийг  ТЕГ
шалгаж буй эсэхийг тус газрын Олон нийттэй харилцах хэлстийн ажилтан
А.Батбилэгээс тодрууллаа.

-Экс Ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн оролдлогыг танайх шалгаж эхэлсэн үү?

-Танай
сонинд ийм мэдээлэл гарсан байна лээ. Төрийн тусгай хамгаалалтын
газраас ирүүлсэн хүсэлтийг  анхааралдаа авч,  холбог­дох ажилтнууд 
шалгаж байгаа.

-Арав гаруй хоногийн өмнө өгсөн уг хүсэлтийг  тагнуулыхан анхаарч үзэхгүй байна гэсэн мэдээллийг юу гэх вэ?

-Мэдээж
албан ёсоор гомдол гаргасан учраас Тагнуулын ерөнхий газар шалгана шүү
дээ. Ингэхэд ийм мэдээллийг та нар хаанаас  авсан юм. Төрийн тусгай
хамгаалалтын алба манай харьяа байгууллага.

-Харьяа байгууллагаас хүсэлт гаргаж болохгүй гэж хуульчилсан заалт бий юу.

-Н.Энхбаярын
амь насанд халдах оролдлого хийсэн гэх баримтуудыг танайд хүргүүлсэн
гэсэн. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэсэн   гэж ойлгож болох уу?

-Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж