“Сити”, “Челси” дараагийн шатанд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.25-нд нийтлэгдсэн

“Сити”, “Челси” дараагийн шатанд үлдлээ

Английн лигийн цомын тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд долоо хоногийн дундуур болж байгаа билээ.  Лигийн цомоос өдгөө “Манчестер Юнайтед”, “Арсенал”, “Эвертон” зэрэг дээд лигийн том багууд мултараад байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө “Манчестер Сити” клуб талбай дээрээ доод лигийн “Шеффилд Уэнсдэй” клубыг хүлээж авч, 7:0-ээр буулгаж авсанаар шөвгийн 16-д үлдлээ.

Тоглолтын 47, 90 дэх минутад Лампард хоёр гоол оруулсан бол 53, 77 дахь минутад Жеко гоолджээ.  Тэр дундуур Навас 54, Яя Туре 60, Посо 88 дахь минутад тус бүр нэг гоол оруулжээ. Ингэснээр “Сити” шөвгийн 16-д үлдэж байгаа юм.

Тэгвэл энэ тойрогт “Челси”  талбай дээрээ “Болтон” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсанаар шөвгийн 16-д үлдлээ.  Тоглолтын 25 дахь минутад Зума гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин “Болтон”-оос 31 дэх минутад Миллз хариуг нь барив.  Гэвч 55 дахь минутад Оскар гоол оруулснаар “Цэнхэрүүд” дараагийн шат руу орлоо.

Бусад тоглолтын үр дүн

Бертон 0-3 Брайтон
Кристал Палас 2-3 Ньюкасл
Тоттенхэм 3-1 Ноттингем Форест
Вест Бромович 3-2 Халл Сити


Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж