“Титаник”-ийн ахмадын тамхины хайрцаг олдлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

“Титаник”-ийн ахмадын тамхины хайрцаг олдлоо

Жонн Крейн гэгч дуудлага худалдаачин эр “Титаник” хөлгийн ахмадын тамхины хайрцгийг эртний эдлэлийн худалдаанаас санамсаргүй олж авсан гэнэ. Харин уг тамхины хайрцгийг 20 жил гэртээ хадгалсан тэтгэврийн хөгшин Хилари Ми үүнийг ямар учиртай зүйл гэдгийг огт мэдээгүй ажээ. Уг тамхины хайрцаг 10-20 мянган фунт стерлингийн үнэ хүрнэ гэж таамаглаж байна. Тамхины хайрцаг дээр “White Star Line” хөлгийн компанийн лого болон хөлгийн ахмад Эдвард Жонн Смитийн нэрийн эхний үсгүүд байсан гэнэ.  Крейн эхэндээ дээрх үсэгнүүд ямар учиртайг мэдэхгүй байсан ч хөлгийн ахмадын нэрийн товчлол гэдгийг ухаарсан аж. Хар модон хайрцаг 40 ширхэг навчин тамхи багтахаар зайтай гэнэ.

Белпаст дахь “Harland and Wolf” компанид бүтээсэн “Титаник” хөлөг 1912 онд Атлантын далайд анхны далайн аялал хийхдээ осолдсон юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж