Монголын Залуучуудын холбооноос 2014 оны бүхий л арга хэмжээгээ “Залуусаа нэгдье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын дүүргүүдийн Залуучуудын холбоодыг идэвхжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс шинэчлэн зохион байгуулан ажиллаж байна.
Багахангай дүүргийн Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг МЗХ-ны удирдлагууд есдүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Багахангай дүүрэгт хийгдэж байгаа ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагаануудтай танилцаж, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Багахангай дүүргийг Залуучуудын дүүрэг болгох уриалгыг дэвшүүлэн нийслэл хотын өнгө төрхийг тодорхойлох шинэ дүүрэг болгон хөгжүүлэхэд залуучуудын оролцоо хүсэл эрмэлзэл чухал гэдгийг онцолсон бөгөөд хамтран олон ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
Түүнчлэн Багахангай дүүрэг нь дэд бүтэц, зам харилцаа, төмөр зам харьцангуй хөгжсөн дүүрэг бөгөөд дүүргийн иргэдийн ихэнх нь залуучууд амьдардар залуучуудын дүүрэг юм. Цаашид Багахангай дүүрэгт Унадаг дугуйтай улаанбаатар төслийн уриалга, И юу? О юу? Аяны уриалга, хувь хүний хөгжлийн сургалтууд, залуу гэр бүл, хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар зохион байгуулах болсон бөгөөд боловсон иргэнтэй хөгжил дэвшилээрээ манлайлагч дүүрэг байх хүсэл тэмүүлэлтэйгээр үйл ажиллагааны чиглэлүүдийг хүлээн авлаа.
Ч.БАТ