Энэ Монголын далбаатай чиргүүл онгоцны багийн гишүүд 10 мянган литр шатахуун хууль бусаар худалдаж байгаад баривчлагджээ.
Сингапурт хөлөг онгоцны шатахуун хулгайлж, худалдах гэмт хэрэг гарах нь ихэсчээ. Сингапурын эргийн харуулынхны мэдээлснээр завьнууд зогсоолд байх хооронд урт гартнууд шатахууныг нь хулгайлж авдаг гэнэ.
Сингапурын албаныхны мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сараас долдугаар сарын хооронд нийт 60 мянган литр шатахуун хууль бусаар гар дамжин худалдаалсан гэнэ. Энэ нь өнгөрсөн 2013 оны бүтэн жилийнхээс 10 дахин ихэссэн үзүүлэлт аж. Хууль бусаар худалдаалсан газрын тосны өртөг 70 мянга гаруй ам.доллар гэж тооцож байна. Дундаж завины банк 20 мянган литр шатахууны багтаамжтай байдаг бол хулгайчид багтаамжийг нь ихэсгэж засварласан байдаг гэнэ. Сингапурын эргийн харуулын цагдаа нар өнгөрсөн жил 26 хулгайчийг барьсан бол энэ оны эхний долоон сард 32 хүнийг барьжээ. Эдгээр 58 гэмт хэрэгтний 55 нь Индонези, гурав нь Сингапурын иргэн гэнэ. Эдгээр Сингапур иргэд нь далайн тээврийн компанийн захирал, туслах менежер, ажилтан байжээ. Хөлөг онгоцны шатахуун тонох гэмт хэрэгт буруутай нь тогтоогдвол долоон жил шоронд хорих, торгох шийтгэлтэй байдаг байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Straits times