Сэтгүүлчийн эрхийг зөрчсөн хэргүүд шүүхэд шилжжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийн эрхийг зөрчсөн хэргүүд шүүхэд шилжжээ

ИТАР-ТАСС/ МаксимНикитин

 

Украинд сэтгүүлчдийн эрхийг зөрчсөн 300 хэргийн дөнгөж дөрөв нь  шүүхийн шат хүрсэн гэж олон улсын засгийн газрын бус Freedom House байгууллагын захирал Дэвид Крамер  мэдэгдлээ.

 

Украиныг сэтгүүлч нарт хамгийн халтай улс гэж үзэв

 

"Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн  талаар бодит  мөрдөн байцаалтыг явуулах шаардлагатай. Статистикийн дагуу 300 гаруй удаа тэдний эрхийг зөрчсөн нь бүртгэгдсэн ч зөвхөн дөрөв нь шүүхэд шилжсэн” гэсэн түүний үгийг Украины хэвлэлүүд иш татжээ.

 

Сэтгүүл зүй бол ямар ч ардчиллын чухал хэсэг учраас энэ салбарт ихээхэн дэвшил гаргах ёстой гэж Крамер үзэж байна.

 

Украинд амь үрэгдсэн сэтгүүлчид

 

Оросын Төв телевизийн   сэтгүүлчид видео инженер Антон Волошин, тусгай сурвалжлагч Игорь Корнелюк нар  зургадугаар сарын 17-нд минометийн буудлагад өртөн шархдаад эмнэлэгт нас хүргэгдэн нас  баржээ. Донецкаас 15 км-ийн зайтай Авдеевка  суурины дэргэд 1428 дугаар цэргийн ангийн дэргэд зургадугаар сарын 30-нд Оросын нэгдүгээр сувгийн зураглаач Анатолий Клян үхлийн шарх авсан байв. Наймдугаар сарын 6-нд дүрвэгсэдийн цувааг  Украины цэргийнхэн буудах үеэр гэрэл зурагчин  Андрей Стенин амиа алджээ.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж