Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч гишүүдийн олонхийн саналаар төслийг буцаах нь зүйтэй хэмээн үзэж, шийдвэрлэлээ. Уг төслийн хүрээнд төсөл санаачлагчид УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо гэсэн нэрийг хураангуйлж, Нийгмийн бодлого хэмээн өөрчлөхөөр заасан байсан юм. Гэвч гишүүдийн олонх нь “Ийм асуудлыг гишүүд санаачлан УИХ-д оруулж хэлэлцүүлэх гэж цаг үрэх шаардлагагүй. Буцааж татаж авах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Улмаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад гишүүдийн олонхи нь “Төслийг хэлэлцэх боломжгүй” хэмээн үзэж, эсрэг кноп дарлаа.
Одоо чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.
Г.Дарь