AP Photo/Mohammad Hannon
Сирийн газар нутгийг бөмбөгдснийх нь төлөө “Исламын улс” бүлэглэлийн дайчид америкчуудаас өшөө авна гэж заналхийлсэн тухай Reuters мэдээлэв. Тэд АНУ-аас гадна Сирийн дундыг баригч сөрөг хүчний сургуулийн баазыг нээсэн Саудын Арабыг ч бас сүрдүүлэв.
Ойрхи Дорнод дахь суннитийн дунд нөлөөлөх Эр-Риядын гол өрсөлдөгч Катар нь “Исламын улс” бүлгийг дэмждэг ба Саудын Араб нь “Аль-Каида” бүлгийн жигүүр болох “Фронт ан-Нусра” бүлгийг дэмждэг. Фронт нь Иракт Исламын улстай тэмцэлдэж байгаа юм.
Сирийн сөрөг хүчний лидерүүдийн зарим нь Сирийг бөмбөгдөх нь Ассадын дэглэмийг сулруулна гэсэн бол нөгөө хэсэг нь террористуудын эсрэг ажиллагааг дэмжинэ гэв. Оросын ГХЯ америкчуудыг өөрийн үйлдлээ Сирийн хууль ёсны засаг төртэй зохицуулахыг уриаллаа.
Пентагон мэдээлснээр, есдүгээр сарын 23-нд АНУ-ын нисэх хүчин Алеппо хотын ойролцоо “Истамын улс”-ын хяналтад байгаа Ракка хотыг бөмбөгдөж, хөлөг онгоцноос далавчит пуужингаар харважээ. Нийт 120 исламын дайчдыг устгасан ба “Аль-Каидагийн” 50 хүн, “ИУ”-гийн 70 дайчин хөнөөгдсөн байв. Ерөнхийлөгч Обамагийн мэдэгдснээр энэ ажиллагааг Саудын Араб, Катар, Иордан, Бахрейн зэрэг таван орон дэмжин оролцсон байна.
Америкийн онгоцнууд Сири, Ирак дахь Истамын улс бүлэглэлийн байрлалд дахин цохилт өгсний дараа нийт довтолгооны тоо нь 184 болсон ба түүнээс 16-г нь Сирийн нутаг дэвсгэрт болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР