Тариалалт хэвийн үргэлжилж байна гэлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Тариалалт хэвийн үргэлжилж байна гэлээ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтын явцын хамгийн сүүлийн мэдээг авснаа сонирхуулъя. Тариалан эрхлэгчид ерөнхийдөө энэ сарын 6-наас тариалалтаа эхлүүлснээр өчигдрийн 19.00 цагийн байдлаар үр тарианы тариалалт 26,8 хувь, төмсний тариалалт 19,1 хувьтай байгаа бол хүнсний ногооны тариалалт 18,3 хувьтай байна.

Энэ хавар улсын хэмжээгээр 281.2 мянган га-д үр тариа, 13,9 мянган га-д хүнсний ногоо тариалах юм. Харин хүнсний ногоо 7,4 мянган га-д тариалахаар зорилт тавиад байгаа. Тэгвэл малын тэжээлийн ургамлыг 12.6 мянган га талбайд тарихаар төлөвлөжээ.

ОХУ-д үүсээд буй дизель түлшний хомсдол манайд ч хэсэг хугацаанд нүүрлэсэн. Улмаар газар тариалан эрхлэгчдэд ч нөлөөлсөн байна. Уржигдар аймгуудаас дизель түлш олдохгүй, тариалан эрхлэх боломжгүйд хүрсэн талаар мэдээлэл ирсний мөрөөр тус яам холбогдох арга хэмжээг түлшний асуудлыг шийдвэрлэжээ. Өчигдрийн байдлаар түлш олдохгүй байгаа учраас тариалалт явуулж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл ирээгүй ажээ.

Энэ хавар цаг агаарын байдал нэлээд таагүй байгаа. Тухайлбал, Увс, Говь-Алтай зэрэг аймагт сэрүүвтэр хүйтэн хүчтэй бороо орж, хааяа цас орж байгаа сурагтай. Гэхдээ цаг агаарын байдал газар тариалангийн бүс нутагт харьцангуй гайгүй, тариалалтад нөлөөлөөгүй гэдгийг албаныхан хэлж байна. 

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж