Гар утсаа цэнэглэж болдог цаг

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Гар утсаа цэнэглэж болдог цаг

Ухаалаг бугуйн цагнууд олон янзаар бүтээгдэж, зах зээлд нийлүүлэгдсээр байна. Эдгээр цагаас онцгойрох нэг давуу талтай Oru нэртэй ухаалаг цагийг танилцуулжээ.

Уг ухаалаг цаг нь энгийн USB-гээр ухаалаг гар утастайгаа холбон цэнэглэх боломжтой гэдгээрээ онцлог юм байна.

Oru ухаааг цаг нь Android болон iOS үйлдлийн системийн аль алинд ажиллана. 800 MHz процессортой, 512 MB RAM, 4 GB багтаамжтай юм байна. Бусад ухаалаг цагуудтай адил ухаалаг гар утастай хослон ажиллаж, дуудлага, текстэн мэссэж, цахим шуудан, фейсбүүк твиттер зэрэг сошиал сайтуудын шинэчлэлт зэргийг хүлээн авах юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж