Нийслэлийн МАН-ын хороо “Эх орны зүрх”-ийг зохион байгууллаа
Нийслэлийн Монгол Ардын Намын хороо, Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос хамтран оюутан, сурагчдын дунд “Эх орны зүрх” сэдвийн хүрээнд Англи хэл дээрх анхдугаар уран илтгэлийн уралдааны сүүлчийн шатны шалгаруулалтыг 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. “Боловсрол”суваг телевиз хамтран зохион байгуулж цуврал мэдээлэл бэлтгэсэн бөгөөд, ирэх 7 хоногоос “Боловсрол”суваг телевизээр гарч эхлэх юм байна. Тус арга хэмжээг дүүрэг болгон дээр зохион явуулж, түүнээс шалгарсан шилдэг 21 илтгэгч ур чадвар, авьяас билгээ сорин өрсөлдлөө. Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо нэрээ сольсноос хойш явуулж буй томоохон арга хэмжээнүүдийн нэг бол дээрх илтгэлийн тэмцээн байлаа. Англи хэл дээрх уран илтгэлийн тэмцээнийг оюутан, сурагчдын дунд зохион явуулсан нь шинэлэг бөгөөд тэдэнд дэлхий хэлийг эзэмшихийн ач холбогдолыг ойлгуулах, хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх, урамшуулах чухал ач холбогдолтой боллоо. Цаашид жил бүр дээрх арга хэмжээ уламжлал болгон явагдах бөгөөд, бусад гадаад хэл дээрх тэмцээнийг ч зохион байгуулах юм байна.

Тэмцээний дүн гарахад 1-р байрыг МУИС-ийн оюутан М.Энхтөр, 2-р байрыг “Хобби” сургуулийн сурагч н.Золбоо, 3-р байрыг ШУТИС-ийн оюутан З.Тэмүүлэн, Тусгай байрын шагналыг МУИС-ийн оюутан М.Энхтөр, “Глобал Удирдагч” сургуулийн оюутан Р.Мөнхтэгш нар тус тус эзэллээ.
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү