АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх арваннэгдүгээр сард БНХАУ, Мьянмар, Австрали зэрэг орнуудад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн нь Монгол Улсад айлчлал хийж магад гэсэн таамаглалд хүргээд байгаа тухай өдөр тутмын зарим хэвлэлд өнөөдөр нийтэлжээ. Бид энэ талаарх албан ёсны тайлбарыг Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнаас хүсэхэд:
-Одоогоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама манай улсад айлчлал хийх тухай мэдээлэл байхгүй гэсэн хариу өгч байна.
Дашрамд дуулгахад Ерөнхийлөгч Барак Обама ойрын өдрүүдэд НҮБ-ын дээд хэмжээний чуулганд оролцож байгаа бөгөөд манай улсын төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж, Монголд хийх айлчлалыг товлох магадлалтайг зарим эх сурвалж мөн дурджээ.
Д.ЦЭЭЛ