Ц.Алдармаагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

Ц.Алдармаагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие биерүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарсан билээ.

Энэ хэрэгтэй аймгийн прокуророос биечлэн танилцаж  хохирогч, холбогдогч нараас Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй,  гомдол мэдээлэлд аваагүй  байсан зөрчлийг илрүүлж  эрүүгийн хэрэг үүсгүүлэн  холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажиллажээ. Ингээд өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор  хүргүүлсны дагуу хяналтын харъяалалыг дүүргийн I прокурорын газарт тогтоож шүүхэд шилжүүлжээ. Прокуророос хэргийг хянаад Ц.Алдармааг Эрүүгийн хулийн 99.1-д зааснаар бусдын биед гэмтэл учруулсан мөн хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар алдагдуулсан энэ гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 96.2.6 онц хэргий аргаар үйлдсэн гэж үзсэн байна/хэргийн зүйл заалтаар бол шүүгдэгчид 7-10 жилийн хорих ял онооно гэж заасан/.

Ц.Алдармаад холбогдох хэргийг 30 хоногийн дотор Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцэх юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж