Консулын газар нээх тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Консулын газар нээх тухай хэлэлцэж байна

АНУ-ын Сан-Франциско, Япон улсын Осака, Хятад улсын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дээрх гурван улсад Монгол Улс Консулын газраа нээхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах болж байгаа. Хөрөнгө нь төсөвт суусан эсэхийг лавлав. Гадаад харилцааны сайдын тайлбарласнаар Сан-Францискод Монгол Улс Консулын газраа нээхэд 415 сая төгрөг, Осакад нээхэд 483 сая төгрөг, Хонконгод нээхэд 363 сая төгрөг зарцуулна. Хөрөнгийг Монгол Улсын 2011 оны төсөвт суулгасан гэсэн хариулт өглөө. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж