НҮБ төрөлтөөр “тоглолоо”

Хуучирсан мэдээ: 2014.09.24-нд нийтлэгдсэн

НҮБ төрөлтөөр “тоглолоо”

-Энэ зууны төгсгөлөөр дэлхийн хүн ам 12,3  тэрбум болно гэж НҮБ-ын судалгаанд өгүүлжээ-

 

Фото: REUTERS/China Daily

 

НҮБ ба хүн ам зүйч мэргэжилтнүүдийн саяхны судалгаанд ХХI зууны төгсгөлөөр дэлхийн хүн ам 12,3 тэрбум болно гэсэн нь  хэтрүүлэг байж магадгүй. Учир нь тэдний үнэлгээгээр Хятад, Нигери гэх мэтийн орнуудын төрөлтийг нэмэгдүүлэн тооцжээ.

 

Дэлхийн хүн амын үнэлгээг НҮБ ба Вашингтоны их сургуулийн мэргэжилтнүүд Патрик Жерландын удирдлагаар гаргасан ба өнгөрсөн долоо хоногийн Science  сэтгүүлийн дугаарт нийтэлжээ.

 

Судлаачдын гол дүгнэлт нь 2100 он гэхэд дэлхийн хүн ам 9,6 тэрбумаас 12,3 тэрбум болох нь 80 хувийн магадлалтай юм. Энэхүү өсөлтөд Африкийн орнууд голлон нөлөөлнө гэж хүн ам зүйяид үзсэн байна. Сахараас өмнөх бүсийн орнуудын хүн ам дөрөв дахин нэмэгдэж дөрвөн тэрбум болох гэнэ. Азийн орнуудад 2050 он гэхэд таван тэрбум хүн амьдрах ба түүний дараагаас төрөлт буурах ажээ. Харин дэлхийн хүн амын өсөлтөд Европ, Хойд Америкийн нөлөө бага байх аж.

 

Олон улсын World Population Program, International Institute for Applied Systems Analysis (IIASA) хүрээлэнгийн “Дэлхийн хүн ам” хөтөлбөрийн захирал Сергей Щербов НҮБ-ын судалгааны талаар тайлбар хийжээ. “Бид 1997 онд хийж байсан шиг магадлалын дүгнэлтийг НҮБ анх удаагаа гаргасан нь энэ юм. Бидний тэр үеийн дүгнэлтэд энэ зууны дотор дэлхийн хүн ам дээд хэмжээндээ хүрнэ гэсэн магадлал 85 хувьтай байсан юм. Хоёр үнэлгээний зөрөөний гол ялгаа нь Нигери, Хятад хоёр болж байна. Жерландын бүлгийнхэн Хятадын төрөлт нэг эмэгтэйнх 1,66 байна гэсэн бол бидний хувилбараар тэр нь 1,5 байсан юм. Хятад шиг том оронд энэ нь асар их ялгаа юм” гэжээ.

 

Тун удахгүй хэвлэлтээс гарах “Дэлхийн хүн ам ба XXI зууны хүний капитал”  (World population & human capital in the twenty-first century) гэсэн номд дэлхийн янз бүрийн бүсийн төрөл бүрийн  салбарын 500  хүн ам зүйчийн судалгааг нэгтгэжээ. Тэдгээр хүн ам зүйчдийн ихэнх нь Хятадын  төрөлт 1,4 хүртэл унана гэж  санал нийлжээ.  Харин НҮБ-ын судлаачид энэ талаар   эсрэг байр суурьтай байгаа юм.

 

Өнөөдөр Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэргийн орнуудад төрөлтийн төвшин нь нэг эмэгтэйд 1,0–1,4 хүүхэд гэсэн хэлбэлзэлд байна.Нигерийн хувьд бол Жерландын судлаачид  нэг эмэгтэй зургаан хүүхэдтэй гэдгээс эхлэн дүгнэлтээ хийжээ. Хамгийн сүүлийн судалгаар  Нигерийн 20-24 настай эмэгтэйчүүдийн 50 хувь нь дунд боловсролтой. Боловсрол бол төрөлтөд нөлөөлөх хүчтэй хүчин зүйл. Нигерийн өнөөгийн төрөлтийн төвшин нь нэг эмэгтэйд 5,5 хүүхэд байгаа. НҮБ-ын шинэ судалгаагаар  тэр төвшин 2021 онд тогтох ажээ. Дуртайяа жишээ татаж болох Ираныг аваад үзье. Тэнд 35-40 жилийн өмнө төрөлт нэг мэгтэйд 7 хүүхэд байсан.  Хэн ч тэр үед 35 жилийн дараа төрөлт хоёр хүүхдээр буурна гэж төсөөлөөгүй. Төрөлт эрс буурсан нь эмэгтэйчүүдийн боловсролын төвшин нэмэгдсэнтэй холбоотой. Тэгэхлээр Нигерид  төрөлт он цагийн явцад буурахгүй гэсэн  баталгаа байхгүй. Нигерийн хүн амыг тун удахгүй нэг тэрбумд хүрнэ гэсэн НҮБ-ын дүгнэлтийг Сергей Щебров Ираны жишээгээр үгүйгэж байна.

 

ЛАВЛАХ: 2011 оны  аравдугаар сарын 31-нд дэлхий долоон тэрбум хүнтэй боллоо гэж НҮБ зарлан тэмдэглэсэн юм

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж