Стросс-Каныг батлан даах хүсэлт дахин гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Стросс-Каныг батлан даах хүсэлт дахин гаргалаа

Секс гэмт хэрэгт нэр холбогдоод буй Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Каны өмгөөлөгч түүнийг батлан даалтад гаргахаар дахин хүсэлт гаргажээ. Өдгөө 62 настай улстөрчийг зочид буудлын үйлчлэгч эмэгтэйд хүч хэрэглэсэн гэх долоон зүйл ангиар Нью-Йоркийн шүүхээс ял тулгаж байгаа юм. тус хотын “Rikers Island” шоронд хоригдож буй Стросс-Кан өөрт нь тулгаж буй хэргийг хүлээхгүй байгаа ажээ. Хохирогч бүсгүй ноцтой цочролд орсон ч шүүх эмнэлгийн шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн байна. Өнгөрсөн даваа гаригт Стросс-Каны өмгөөлөгч түүнийг нэг сая ам.долларын барьцаанд батлан даалтад авах хүсэлт гаргасан боловч Нью-Йоркийн шүүх татгалзсан билээ. Учир нь гэмт хэрэгт холбогдсон Стросс-Каныг АНУ-аас дүрвэн гарах вий гэдэг болгоомжлол байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж