Бизнес хөгжлийн төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Бизнес хөгжлийн төв нээгдлээ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо Бизнес хөгжлийн төв нээгдлээ. Уг төв нь Оюутолгой ХХК-ийн ханган нийлүүлэгч болох хүсэлтэй орон нутгийн бизнес эрхлэгчдийг сургах, дэмжих зорилгоор байгуулагдсан байна.

Бизнес хөгжлийн төвд иргэд бүх төрлийн үйлчилгээг авах бололцоотой бөгөөд Оюутолгой ХХК болон Хас банкны хамтран хэрэгжүүлж буй нийт нэг сая ам.долларын жижиг зээлийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай бизнес сургалтад сурах боломжтой ажээ. Бизнес хөгжлийн төв олон зориулалтын гал тогоо, оёдлын цех, хурлын танхим, компьютерийн сургалтын өрөө зэргээс бүрдэнэ. Оюутолгой ХХК уг төслийг хэрэгжүүлэхэд 700 мянган ам.доллар зарцуулсан бөгөөд барилгын ажлыг Даланзадгад сумын найман компани гэрээлэн гүйцэтгэсэн байна. Одоогоор Даланзадгад, Ханбогд сумдын 103 бизнес эрхлэгчид нийт 1.5 сая ам.долларын гэрээгээр Оюу Толгой ХХК-д бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж