Хар тамхи борлуулагчдыг саатууллаа

Хуучирсан мэдээ: 2014.09.23-нд нийтлэгдсэн

Хар тамхи борлуулагчдыг саатууллаа

Энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи мансуурах бодистой тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхины хоёр бүлгийг илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд орших нэгэн зочид буудлаас дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй нийт долоон хүн, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах зочид буудлаас гурван эрэгтэй, хоёр эмэгтэй таван хүн хар тамхи зарж борлуулах зорилгоор хадгалж байсныг илрүүлэн, тэдгээр иргэдийг  саатуулан шалгаж байна.

Гэмт хэргийг 25-31 насны залуус үйлдсэн бөгөөд тэднийг хорих 461-р ангид цагдан хориод, 192,2 дугаар зүйл заалтын дагуу эрүү үүсгэн шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж