цуврал болгон зохион байгуулж буй “Иргэнд суурилсан хөгжлийн яриа-6”
уулзалтыг Дорноговь аймагт зохион байгууллаа.
Тус аймгийн
иргэд, гишүүдтэй хийх уг хэлэлцүүлэгт “Өөрчлөлтийг өөрөөсөө…”,
“Манлайлах ур чадварыг хөгжүүлэх нь: Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе”,
“Обьектив сэтгэлгээ ба улс орны хөгжил”, “Шууд Ардчилал ба иргэдийн
оролцоотой иргэний төлөө засаглал”, “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр”
гэсэн сэдвээр илтгэл тавигдах бөгөөд илтгэлийн дагуу хэлэлцүүлэг
өрнүүлсэн байна.
Энэ үеэр мөн Нэг Ардчилал клубын хамт олон
Сайншандийн ЭМШУИС-ын гадна талбайг моджуулан оюутан залуустай мод
тарьсан аж. Ийнхүү ЭМШУИС-ын гадна Нэг Ардчилал гэсэн замтай болсон
байна.
Дорноговь аймагт ажилласан хоёр долоо хоногийн хугацаанд
тус клубынхан оюутан залуус, иргэд, төрийн албан хаагчидын дунд гурван
тусдаа уулзалт хийжээ. Цувралаар зохион байгуулагдаж буй уг арга
хэмжээний зорилго нь Монгол Улс үндсэн хуулиндаа “Эх орондоо хүмүүнлэг
иргэний Ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”
хэмээн тунхагласны дагуу тэрхүү хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгмийг
амжилттай цогцлооход иргэн бүрийн дуу хоолой, үзэл бодол чухал гэдгийг
сануулж, хүн бүрийн тэгш оролцоог ханган, үг хэлэх эрх өргөн боломжийг
бүрдүүлж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд орших аж.