Цагаан будаа 1800 төгрөг, элсэн чихэр 2000 төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Цагаан будаа 1800 төгрөг, элсэн чихэр 2000 төгрөгт хүрчээ

Цагаан будааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Дорнод, Завхан, Өмнөговь, Төв, Говьсүмбэр аймагт 20-300 төгрөгөөр өсч, бусад аймгуудад харьцангуй тогтвортой байна гэсэн мэдээллийг статистикчид өгч байна. Өчигдрийн байдлаар аймгуудад цагаан будаа 1200-1800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул, Говьсүмбэр аймагт 100-200 төгрөгөөр буурч, Завхан, Төв аймагт 100-200 төгрөгөөр өссөн бол бусад үнэ тогтвортой байгаа ажээ. Аймгуудад элсэн чихрийн үнэ  1400-2000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин нийслэлийн хүнсний зах дэлгүүрүүдэд дээрх хоёр хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна гэж статистикийнхан мэдээлжээ. Гэтэл нийслэлийн захын хорооллын жижиг дэлгүүрт цагаан будааны үнэ хэдийнэ 1900 төгрөгт хүрсэн. Элсэн чихрийн үнэ ч будааны нэгэн адил өссөөр байгаа юм.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж