Шатахуун тээвэрлэж явсан машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2014.09.23-нд нийтлэгдсэн

Шатахуун тээвэрлэж явсан машин шатжээ

Төв аймагт шатахуун тээвэрлэж явсан машин шатсан хэрэг өчигдөр буюу ням гаригт гарчээ.  Тус аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутагт явж байсан чиргүүлтэй авто машин шатаж басан гэсэн дуудлага цагдаагийнханд ирсний дагуу хэргийн газар очиж үзлэг хийхэд Говь-Алтай аймгийн Тонхил сум руу шатахуун тээвэрлэж явсан Hyundai Track маркийн автомашин шатаж байсан гэнэ. Машинд 33 мянган литр шатахуун ачиж явсан нь тогтоогдсон байна.  Гал гарсан нь жолоочийн хариуцлагагүйгээс шалтгаалжээ.   Уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн Төв аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа явагдаж буй юм байна.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж