Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын даваа гаригийн мэдээгээр Эбола вирусийн халдвараар 2793 хүн нас барсан ба өвчлөгсдийн тоо 5762 хүнд хүрчээ. Африкийн Гвиней, Сьерра-Леоне, Либери, Нигери, Сенегал зэрэг орнуудын хүмүүс голчлон уг өвчинд нэрвэгджээ. Эдгээр орнуудтай худалдаа хийх, агаарын тээврийг зогсоох шаардлага байхгүйг мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ л Эбола бол олон улсын том хэмжээний асуудал гэдгийг ДЭМБ санууллаа.
Есдүгээр сарын 8-нд өвчний дэгдэлттэй тэмцэхэд Америкийн цэргийн албан хаагчдыг ашиглах шийдвэрийг ерөнхийлөгч Барак Обама гаргасан байна. Цэргийнхэн өвчнөөс тусгаарлах байрнуудыг богино хугацаанд барин босгох гол үүрэг хүлээжээ. Эмч нар өвчний эсрэг вакциныг бэлтгэж чадаагүй л байна. Одоогоор туршилтын вакциныг туршиж эхэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР