А.Мэндбаярыг бүх насаар нь хорих ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

А.Мэндбаярыг бүх насаар нь хорих ёстой гэв

Хар багаасаа нөхөрлөсөн найзыгаа өс хонзонгийн сэдлээр онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргээр А.Мэндбаяр гэгч нь  анхан шатны шүүхээс 25 жилийн ял аваад байгаа билээ. Тэрбээр талийгаачийг зургаан удаа буудаж хөнөөсөн хэргээ хүлээсэн. Талийгаач М.Эрхэмбаярын аав өнөөдөр  хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн бөгөөд   хэрэгтэнд оноосон ялыг хөнгөдсөн хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Учир нь шүүхээс 25 жилийн хорих ял оноосон ч Өршөөлийн хуулиар суллагдах магадлал өндөр. Тиймээс бүх насаар нь хорих ял оноох ёстой гэж үзэж байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийллээ.  Түүний гомлдлыг  маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэх юм.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж