Д.Сүрэнхорын эхнэрийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын эхнэрийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Тахир соёотод ял эдэлж буй Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын  эхнэр Д.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг Тээврийн прокурорын газраас шүүхэд шилжүүлжээ. Д.Эрдэнэ-Отгон нь өнгөрсөн оны аравдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Улаанбаатар Төмөр замын Вокзалын арын замд Тоёота Витз маркийн 20-70 УНН улсын дугаартай машиныг согтуугаар жолоодож явахдаа иргэн “Ш” гэгчийг дайрч амь насыг нь хохироосон хэргийг үйлдсэн юм. Түүнд Эрүүгийн хуулийн 215, 216 дугаар зүйлд зааснаар бусдын амь нас хохироосон, хэргийн газраас зугтсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ нь 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах, таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах  заалт аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж