Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Комиссын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж ноён Жан-Клод Юнкерт захидал илгээсэн билээ.
Жан-Клод Юнкер Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу илгээсэн захидалдаа “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа, Европын Комиссын даргаар сонгогдсонд минь баяр хүргэсэнд тань гүнээ талархаж байна. Миний бие Европын Комиссыг тэргүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажилд сонгогдсоноо нэр хүндийн хэрэг гэж үзэж байна. Манай байгууллага ойрын ирээдүйд Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Ноён Жан-Клод Юнкер ирэх 11 дүгээр сарын 1-нд Европын Комиссын даргын ажлыг албан ёсоор хүлээж авах юм.
Эх сурвалж: www.president.mn