“UB Palace”-ын концертын их танхим үзэгчдээр дүүрчээ. Тэд бүгд Харанга”-ын Лхагваагийн фэнүүд. 22 жил хүлээлгэсэн түүний анхны бие даасан тоглолт. Тоглолтын салхийг “Булсара” хамтлаг хагалж, “Fire” “Харанга”-ын дууг дуулсан нь үзэгчдийг бүр ч их догдлуулах шиг. Урт цагаан цувтай “Харанга”-ын Лхагваа тайзнаа гарч ирлээ. Түүний хамгийн эхний дуулсан дуу нь “Гүн цэнхэрхэн далай ээж”.
Энэ үдэш дуучин Х.Лхагвасүрэн сүүлд гаргасан “Замбатив”, “Найрыг хайрла”, “Тэнгэрлэг андууд” гурван ихэр цомгийнхоо дээжсээс дуулсан. Зарим дууг нь огт сонсч байгаагүй, шинэ дуу. Мэдээж “Харанга” хамтлаг түүний тоглолтод оролцож, үзэгчдийн хамгийн дуртай “Зүүд”, “Зүүдэндээ би”, “Толин хул” дууг хүргэсэн юм.
М.Дөл
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.