Alibaba компанийн тэргүүн хамгийн баян хятад хүн болов

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Alibaba компанийн тэргүүн хамгийн баян хятад хүн болов

Жек Ма. Фото: ANDREW BURTON / GETTY IMAGES NORTH AMERICA / AFP

 

Эхний өдрийн худалдааны явцад компанийн хувьцааны үнэ 38,07 хувиар өсч нэг нь 93,89 долларын үнэ хүрчээ. Онлайн-ритейлерийн хөрөнгөжилт арилжааны сүүлчээр 231 тэрбум доллар болсон байв.

 

Alibaba компанийн хувьцааны 8,9 хувийг Жек Ма эзэмшдэг учраас одоо түүний хөрөнгө 21 тэрбум доллараас давлаа гэсэн тооцоог Хятадын бизнесийн сонин хэвлэл хийжээ.

 

Ийнхүү Хятадын хамгийн баян хүнээр тооцогдож байсан “Ваньда” группыг үндэслэгч Ван Жяньлинийн хөрөнгөөс  Жек Магийн хөрөнгө бараг хоёр дахин  их болжээ. Үүний зэрэгцээ тэрээр дэлхийн тэргүүн баян 30 хүний жагсаалтад орж ирлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж