Дөрвөн жилд нэг удаа болдог волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 21-ний хооронд Польш улсад болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдсөн тус тэмцээний алтан медаль болон хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр болсон юм.
Тэмцээнийг зохион байгуулагч орны баг дэлхийн гурван удаагийн аварга Бразилын багийг 3:1-ийн харьцаагаар хожлоо. 1974 оны дэлхийн аваргад түрүүлснээс хойш 2006 онд мөнгөн медаль хүртсэн Польшийн баг нутагтаа болсон тэмцээнд шилдэг тоглолтыг үзүүлж, олон сая хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Тэмцээний эхний тойргоос учраа бүрээ хожиж, байсан тэд энэхүү дэлхийн аваргад 11 тоглолт хийхдээ хоёрдугаар тойрогт Америкийн багт 1-3-аар ялагджээ. Гуравдугаар тойрогт Бразил, ОХУ-ын хүчирхэг багийг хожиж, хагас шигшээд шалгарсан Польшийн баг мөнгөн медалийн төлөө Германы багийг 3:1- ийн харьцаагаар хожиж, шигшээд шалгарсан. Шигшээ тоглолтод тэд илүү байж, 3:1-ийн харьцаагаар Бразилын багийг хожлоо.
Хүрэл медалийн тоглолтод Германы баг Францыг 3:0-ын харьцаагаар хожиж, дэлхийн аваргын хоёр дахь медалиа хүртлээ. Германы шигшээ баг 1970 онд дэлхийн аваргын түрүүг хүртэж байсан бөгөөд 44 жилийн дараа хүрэл медаль хүртэж байна.
Тэмцээний дүнг танилцуулья:
Алтан медаль: Польш
Мөнгөн медаль: Бразил
Хүрэл медаль: Герман
IV байр: Франц
V байр: ОХУ
VI байр: Иран
VII байр: Канад
VIII байр: АНУ
IX байр: Финланд
X байр: Серб
XI байр: Аргентин
XII байр: Куба
XIII байр: Болгар
XIV байр: Итали
XV байр: Австрали
XVI байр: БНХАУ
XVII байр: Белги
XVIII байр: Мексик
XIX байр: Өмнөд Солонгос
ХX байр: Венесуль
XXI байр: Камерун
XXII байр: Египет
XXIII байр: Пуэрто-Рико БНУ
XХIV байр: Тунис тус тус шалгарчээ.
Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэмцээний албан ёсны сайт: http://poland2014.fivb.org