Узбекистаны нийслэл Ташкент хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд Азийн 19 орны тамирчин өрсөлдөх юм. Тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаанаар эхэлж, 22-нд сонгомол бөхийн барилдаан болсноор өндөрлөнө.
Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84 кг-ын жингийн барилдаан болох юм. Эдгээр жинд Монголын тамирчдаас Д.Цогтбаатар /55 кг/, Б.Нэмэхбаяр /60 кг/, Б.Анхбаяр /66 кг/, П.Өнөрбат /74 кг/, Д.Хүдэрбулга /84 кг/ нар зодоглоно. Хэсгийн барилдаан Монголын цагаар 17.00 цагаас эхэлнэ.
С.Цэлмэг