Хүн дайрсан цагдаагийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Хүн дайрсан цагдаагийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Ерөнхийлөгчийн тамгын газрын хуулийн референтээр ажиллаж байсан залууг машинаар дайрч, амь насыг нь хохироосон замын цагдаагийн ажилтны хэргийг Тээврийн прокурорын газраас Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Энэ оны  гуравдугаар сарын 09-нд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, "Тод өнгө" дэлгүүрийн зүүн урдах замд Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн шугам замын байцаагч С.Ган-Очир нь Тоёота Креста маркийн 20-02 УНИ дугаарын машин жолоодож явахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн референтээр ажиллаж байсан иргэн С-ийг дайрч, амь насыг нь  хохироосон юм.  Уг хэргийг Тээврийн прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас таван жил хүртэлх  хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж