Дорнод аймгийн Хэрлэн сумын малчид Ерөнхий сайдад хандаж захидал илгээсэн байна. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр захирамж гарган аймгийн төвийн суурьшлын бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон шийдвэрийг эсэргүүцсэн мал бүхий иргэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал бичсэн аж. Засаг даргын захирамжийн дагуунийт 122 өрхийн иргэд Хэрлэн сумын төвөөс нүүхэд хүрчээ. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна гэж үзэж дээрх иргэд Засгийн газрын тэргүүнд хандаад байгаа аж.
М.ЯЛАЛТ