Топ модель Б.Одгэрэл “Давхар цохилт” киноны нээлтийн ёслолд бага зэрэг хожимдож ирсэн ч үзэгчдийн анхаарлыг багагүй татаж байсан. Сүүлийн үед олны танил уран бүтээлчид элдэв арга хэмжээнд оролцохдоо томоос том хар шилээр нүүрээ нууж, зургаа авхуулахаас дургүйцэх болсон. Тэгвэл топ модель маань харин ч эсрэгээрээ уриалгахан гэгч нь зургаа даруулж байлаа. Түүний энэ байдал олон үзэгчид таалагдаж байгаа бололтой, “Одгэрэл чинь их зангүй дажгүй хүүхэн байна шүү” гэх үгс чихний үзүүрт сонсогдож байна лээ.
Э.ТЭКҮ