Ш.Түвдэндорж дэд даргын албаа өгөв

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Ш.Түвдэндорж дэд даргын албаа өгөв

МоАХ-ны Удирдах зөвлөл өнгөрсөн бямба гаригт хуралдаж, зарим асуудлыг ярилцсан байна. Хурлаар  засгийн өөрчлөлт болон сайдуудын асуудал, мөн Ардчилсан нам дахь байр сууриа идэвхжүүлэх талаарх ч ярилцсан байна. Хурлын үеэр МоАХ-ны улс төрийн идэвх суларсан нь удирдлагуудтай холбоотой гэх шүүмжлэх гарсан гэнэ. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын хангалтгүй ажилласныг дурдаж, намын Үндсэний зөвлөлдөх хурлыг хийлгүүлэх талаар шахамдуулах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн сурагтай.  Ардчилсан намын дотоод ардчиллыг сэргээхийн тулд МоАХ-ныхон үлгэрлэн оролцох хэрэгтэй,  Засгийн газрын үйл ажиллагаанд  үнэлэлт өгч, “Эзэн 100” хөтөлбөрийн талаарх ч дүгнэлтээ намынхаа удирдлагуудад танилцуулахаар болжээ. Шинэчлэлийн Засгийн газар өөрчлөлт оруулбал, МоАХ хэнийг засагт багтаах талаар санал сольсон бололтой.

МоАХ-ны хурал нэлээд шүүмжлэлтэй болсон бөгөөд ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд нэг өрөө байр эсвэл түүнтэй тэнцэх мөнгө шагнал өгөх төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэнэ. Үүнийг сонссон АН болон МАН-ын зарим гишүүн МоАХ-ныханд татвар төлөгчийн мөнгөөр байр өгөх нь буруу гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Мөн уг хурлаар ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржийг МоАХ-ны дэд дарга бөгөөд гүйцэтгэх захирал  гэсэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол орон нутаг хариуцсан ажилтан Ж.Равдандоржийг ч мөн солихоор шийдвэрлэсэн байна. Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилогдох чуулганы хуралд МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцоогүй юм. МоАХ-ны зарим гишүүн буюу УИХ-ын гишүүн Ц.Ганбат “Шонхор” фракцид орохоор шийдвэрлэсэн гэх “бор шувуу” л зарим хэвлэлээр гарах болсон.  Ямар ч байсан МоАХ улс төрийн идэвхээ сэргээх талаар тохиролцож, зарим ажлаа засгийн өөрчлөлтөөс эхлүүлэхээр болсон гэх мэдээг нэрээ нууцалсан эх сурвалж өглөө.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж