Миссүүдийн бикини үзүүлбэр болно

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Миссүүдийн бикини үзүүлбэр болно

Монголын сайхан бүсгүйг тодруулах “Мiss Mongolia 2014” наадмын шилдэг 17 оролцогч зохион байгуулагчийн зүгээс бэлтгэсэн тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа. Тэд  “Мисс фото”, спортын төрлийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон бол есдүгээр сарын 23-нд буюу маргааш “Сүнжин гранд” зочид буудлын “Гран”д танхимд 19.00 цагаас “Мисс Бикини”-гийн үзүүлбэрийг үзүүлэх гэнэ.

Шоу тоглолтонд оролцож буй миссүүд нь бикини болон гоёлын даашинзны загварын үзүүлбэрийг сонирхуулах бөгөөд ирэх аравдугаар сард уг тэмцээн хамгийн, хамгийн шилдгүүдээ тодруулах ажээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж