Олны танил хүмүүс болон томоохон брэнд компаниудын фэйсбүүк хуудасны (facebook page) нэрний ард байрлах жижиг цэнхэр тэмдгийг та анзаарч байсан уу? Энэхүү цэнхэр тэмдэг нь тухайн хуудсыг албан ёсных гэдгийг баталгаажуулсан тэмдэг юм. Фэйсбүүк нь зөвхөн олны танил хамтлаг дуучин, томоохон брэнд, Засгийн газрын болон бизнесийн байгууллагуудын гэх мэт хуудсуудыг албан ёсных мөн гэдгийг нь баталгаажуулдаг. Учир нь фэйсбүүк хуудсыг нэр давхардуулан нээх боломжтой учраас тухайн брэнд, компани, олны танил хүмүүсийн хуудсыг янз бүрийн зорилготойгоор давхардуулан нээх тохиолдол цөөнгүй гардаг. Хэн нэгэн этгээд бусдыг гутаан доромжлох эсвэл өөртөө ашигтай байдлаар ашиглах зорилгоор зориуд хуурамч хаяг нээх нь ч бий. Дамаа сонгуулийн үеэр өрсөлдөгчдийнхөө нэр хүндийг гутаах зорилгоор иймэрхүү хуурамч хуудсыг нээсэн тохиолдлыг та бишгүй үзсэн биз ээ. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (https://www.facebook.com/Elbegdorj.Tsakhia), Монголын томоохон компаниуд болох “Юнител” (https://www.facebook.com/unitelofficial), “Мобиком” (https://www.facebook.com/MobiCom.Official) мөн “KFC Mongolia” (https://www.facebook.com/KFC.Mongolia) зэрэг хүмүүс фэйсбүүк хуудсаа албан ёсных гэдгийг нь баталгаажуулсан байна. Харин хамтлаг дуучдаас хамгийн түрүүнд рэппер Жий https://www.facebook.com/GeeRapper фэйсбүүк хуудас баталгаажаад байгаа юм байна. Ийнхүү баталгаажуулдаг болсноор ямар нэг хуудсан дээр лайк дарахдаа албан ёсных мөн эсэхэд эргэлзэх шаардлагагүй боллоо.
Л.ХАЛИУ