Ухаалаг гар утастай хэрэгэгчдэд хамгийн их тулгардаг асуудлыг нэг бол цэнэг дуусах билээ. Нөөц батерей авч явах, зөөврийн цэнэглэгч хэрэглэх зэргээр энэ хүндрэлээс сэргийлж чадна.
Chargerito нэртэй авсаархан, түлхүүрийн оосор хэлбэрээр ашиглаж болох цэнэглэгчийг бүтээжээ. Уг цэнэглэгч нь энгийн USB оролтоор гар утсаа цэнэглэх ба, түлхүүрийн оосор, шил онгойлгогч зэрэг олон хэлбэрээр ашиглаж болно.
Үүнийг 19 ам.долларын үнээр худалдаалж эхэлжээ.
Т.БИЛГҮҮН