ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш эргэх замын засварыг ажлыг эхлүүлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс уг замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 метр гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд дээрх ажлыг өрнүүлэхээр болжээ. Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа буюу аравдугаар сарын 2-нд нээх гэнэ.
О.САР