Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулшанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байна. Чуулшан энэ сарын 16- ирэх сарын 1 хүртэл үргэжлэх юм. Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Хүн ам, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 29 дүгээр тусгай чуулган, Уугуул иргэдийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний бүгд хурал зэрэг олон улсын хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд оролцохоос гадна бусад улс, олон улсын байгууллагын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Б.ХАЛИУН