Ойрын өдрүүдэд тэнгэр хангай хүйтрэх төлөвтэй байгааг Ус цаг уурын хүлээнгээс мэдээлж байна. Тус хүрээлэнгээс энэ оны өвөл болох ирэх оны хаврын прогнозыг гаргажээ. Энэ намар болон өвлийн тухайд олон жилийн дундажаас ахиу цас орох төлөвтэй байна. Тиймээс малчид хандлан тэжээлээ бэлтгэхийг мэргэжлийн газруудаас анхааруулж буй юм.
Аравдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Тодруулбал, Архангай, Төв, Хэнтийн ихэнх нутаг, Ховд, Өвөрхангай, Дорнодын хойд, Увс, Дорноговийн баруун, Завханы зүүн хойд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы өмнөд, Дундговийн хойд болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Ховдын зүүн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй
Арваннэгдүгээр сард. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Хөвсгөл, Архангай, Сүхбаатарын баруун, Завхан, Дундговын зүүн, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Булган, Төв, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Өвөрхангайн хойд, Говь-Алтайн баруун хойд, Увс, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Сэлэнгийн өмнөд болон зүүн, Хөвсгөл, Архангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.
Арванхоёрдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Увс, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.
Нэгдүгээр сард. Агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завханы баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгорын ихэнх нутаг, Завхан, Говь-Алтайн зүүн хойд, Булган, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Өмнөговийн баруун, Дорноговийн өмнөд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй.
Хоёрдугаар сард. Агаарын температурын сарын дундаж ньУвсын өмнөд, Ховдын зүүн хойд, Завханы баруун, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, Өмнөговийн зүүн, Дорногвь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийнорчим байна. Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай, Өвөрхангайн ихэнх нутаг, Увс, Хөвсгөлийн өмнөд, Булган, Дундговийн баруун өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтий, Сүхбаатарын зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.
Гуравдугаар сард. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөл, Сүхбаатарын хойд хэсэг, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Баян-Өлгий, Увс, Булган, Төв, Дундговь, Хэнтий, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Архангай, Өмнөговь, Дорнодын хойд, Говь-Алтайн баруун хойд, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатарын баруун, Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна гэж Ус цаг уурын хүрээлэнгийн сайтад өгүүлжээ.
Б.ХАЛИУН