Алган дээрх алтан медаль

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Алган дээрх алтан медаль

Азийн наадамд оролцож буй Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Тэрээр твиттер хуудастаа “Аваргын алтан медалыг алган дээрээ” хэмээн фото мэдээллийг Инчён хотоос илгээлээ. Азийн наадмаас жүдо бөхийн 48 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртсэн билээ.

Наадмын ногоон дэвжээнд зодоглож, Монгол түмнээ олон жил баясгасан дархан аварга Б.Бат-Эрдэнэ олимпийн их наадамд олон жил тугчаар ажилласан билээ. Монголчууд олноор сурч ажиллаж, амьдардаг Өмнөд Солонгос Улсад дөрвөн жилд нэг удаа болдог Азийн зуны спортын наадам болж байгаа нь баг тамирчдаа дэмжихээр ирсэн уухайн түрлэгээс харагдана. Монголчуудынхаа их дэмжлэгээр тамирчдын сэтгэл зүйч нөлөөлж өдгөө хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улсын баг тамирчид БНСУ (12+10+9), БНХАУ (12+9+11), Японы (2+2+4) багийн ард дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж