Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.09.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд   5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар 10-15 дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж