Сэтгүүлчид хавдрын эсрэг сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид хавдрын эсрэг сургалтад хамрагдав

Хорт хавдар нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа энэ үед Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНТ  хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян 2011” аянг энэ оны эхнээс зохион байгуулж эхлээд буй. Аяны хүрээнд ХААН банк, эрүүл мэндийн сэтгүүлзүйн “Оюуны дархлаа” ТББ хамтран нийт сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаад байгаа юм. Энэ уралдаанд оролцохыг хүсч байгаа сэтгүүлчдээ чадахижуулахын тулд “Хорт хавдрын тухай үндсэн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, зонхилон тохиолдох хавдар өвчний тухай” мэдээ,  мэдээлэл өгөх зорилгоор өчигдөр нэг өдрийн сургалт зохион байгууллаа.

Түүнчлэн аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг Улаанбаатар хот, 21 аймагт ажиллаж,  нийт эрсдэлт бүлгийн 15000 гаруй хүнийг иж бүрэн үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна.  Мөн эмч нарын баг дээрх газруудад хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгооны тухай сургалтыг газар дээр нь зохион байгуулах юм. Шаардлагатай тохиолдолд эмч нарын баг мэс заслыг орон нутагт нь хийж гүйцэтгэх ажээ. Түүнчлэн хорт хавдраас сэргийлэх арга зам, амьдралын зөв хэвшлийг хүүхэд, багачууд, олон нийтэд сурталчлан мэдээлэх, сайн дурын иргэдийг сургах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Түүнчлэн  “Хавдрын эсрэг үндэсний аян” нь Монгол орны нийслэл, бүх аймагт хүрч эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд орон нутгийн түвшинд сурталчлах,  сайн дурын сургагч багш бэлтгэх зэрэг олон шинэ санаачлагыг бодит ажил болгох юм. Мөн дэлхийн олон оронд түгээмэл байдаг эрүүл мэндийн сайн дурын сургагч багшийн сүлжээг 21 аймаг, Улаанбаатар хотод бий болгосноор Хавдар судлалын үндэсний төвийн  мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, удирдлага дор хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга зам, мэдээллийг олон нийтэд хүргэх, орон нутгийн түвшинд зохион байгуулах хүний нөөцийг бэлтгэх зорилго агуулжээ. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж