Оросын хүмүүнлэгийн тусламж Донецкт хүргэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.09.21-нд нийтлэгдсэн

Оросын хүмүүнлэгийн тусламж Донецкт хүргэгдлээ

 

Фото: Сергей Пивоваров / РИА Новости

 

Украины зүүн хязгаарын хүн амд зориулсан Оросын хүмүүнлэгийн тусламжийн гурав дахь цувааны 200 ачааны машин есдүгээр сарын 20-ны өглөө Донецк хотод хүрчээ.

 

Донбассын хүн амд 2 мянган тонн хүнс, ундааны савласан ус, анхан шатны шаардлагатай цахилгааны эх үүсвэр, эм тариа, дулаан эд зүйл хүргэсэн байна. Урьд өдөр нь Олон улсын улаан загалмай нийгэмлэг Луганскт 60 тонн хүнс хүргэсэн гэсэн мэдээлэл байна.

 

Гурав дахь цувааны машинууд 19-ны орой гаалийн үзлэгт орсон ба үзлэгт Улаан загалмайнхан болон Украины гаальчдыг нэг биш удаа урьсан ч тэд тодорхой бус шалтгаанаар үзлэгт оролцсонгүй учир Орос өөрсдийн гаалийн үзлэгийн дараа цувааг Украинд оруулжээ.

 

Оросын 280 ачааны машинтай хүмүүнлэгийн цувааны эхнийх нь наймдугаар сарын 14-нд бүрэлдсэн ч хил дээр долоо хоног зогссоны дараа оросууд өөрсдөө цуваагаа хөдөлгөн Луганскт очсон ба түүний дараа Киев, Барууны орнууд, Умарт Атлантын эвсэл  дургүйцсэн юм.

 

Хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь цуваагаа Орос есдүгээр сарын 13-нд Луганскт хүргэсэн юм. Хүмүүнлэгийн цуваа илгээхээ зогсохыг Украин Оросоос шаардсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж