Монголын хил орчмын субъектуудад шатахуун хомсдов

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Монголын хил орчмын субъектуудад шатахуун хомсдов

Монголын хил залгаа болон хил орчмын ОХУ-ын субъектуудад өчигдрөөс шатахуун хомсдов. Тувад өчигдрөөс эхлэн албаны унаа тэрэг, нийгмийн хамгааллын байгууллага, нийтийн тээвэрт талоноор бензин тарааж эхэлжээ. Шатахуун түгээх цэгүүдээр шатахуун худалдахыг зогсоосон байна. Тувагийн нийслэл Кызыл хотын шугамын 250 таксинд өдрийн норм болгож тус бүр 30 литр бензин олгох норм тогтоожээ. Хакасаас худалдан авсан АИ-92 маркийн 100 тонн бөнзинийг өнөөдөр гэхэд Тувад нийлүүлэх ажээ. Тувагийн Аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас мэдээлснээр Кузбассаас өдөр бүр 400 тонн шатахуун авч байхаар болжээ.
Сибирийн холбооны тойргийн Алтайн хязгаарт дизелийн түлшний хомсдол үүссэн бол Томск, Кемерово  мужуудад мөн тийм байдал ажиглагджээ. Одоо Байгалийн чинадад кикелийн түлшний хомсдолтой байна. 

ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамнаас өгсөн мэдээгээр шатахууны хязгаарлалт зургадугаар сард ч үргэлжлэх бололтой.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж