Японы эдийн засаг “сульдаж” байна

Хуучирсан мэдээ: 2011.05.19-нд нийтлэгдсэн

Японы эдийн засаг “сульдаж” байна

Японы эдийн засгийн энэ оны эхний гурван сарын үзүүлэлт дэлхийн эдийн засгийн хямралын үеийнхтэй адил гарчээ.
Өнгөрсөн нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл 0.9 хувиар буурсан нь эдийн засагчдын таамаглаж байсан 0.5 хувиас доогуур байгаа юм. Тус оронд болсон газар хөдлөлт, цунамийн гамшиг эдийн засагт асар хүчтэй нөлөө үзүүлж, ялангуяа хэрэглээ, экспортын хэмжээг бууруулсан гэж ажиглагчид үзэж байна. Японы ДНБ-ний хэмжээ буурсан эхний улирлын байдлаар эрс буурсан үзүүлэлт гарчээ. Газар хөдлөлт болсны дараа тус улсын иргэд хэрэглээгээ багасгаснаас хэрэглээ бараг 60 хувиар буурсан ажээ. Японы Засгийн газрын мэдээлснээс үзэхэд хэрэглээний индекс 33.1 хувиар буурсан гэнэ. Тус улсын эдийн засаг дахин хямралын үед ирсэн нь газар хөдлөлтийн гамшгийн дараах экспортын бүтээгдэхүүний бууралт, дэлхийн түүхий эдийн үнэ өсөлт нөлөөлж буй ажээ. Японы Төв банкны тэргүүн Масааки Ширакава тус улсын эдийн засаг “сульдаж” буйг хүлээн зөвшөөрсөн байна. Тус улсын эдийн засагчид ирэх улиралд эдийн засаг олигтой өснө гэж хүлээхгүй байгаа ажээ. Японы Төв банк газар хөдлөлт, цунамийн дараа эдийн засгаа тогтвортой байлгахын тулд санхүүгийн системд тэрбумаар тоологдох ам.долларын хөрөнгө оруулсан билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж