Та Google дээрх хайлтын түүх буюу Search History гоо устгамаар байна уу? Тэгвэл үүнийг уншаарай.
Өөрийн данснаасаа хайлтын түүхээ устгах
Эхлээд Google.com сайтруугаа ороод (Sign in) хэрэглэгчийн данс, нууц үгээрээ ор.
Дэлгэцийн баруун дээд талд байрлах Settings ыг дараад Google account settings руу орно.
Гарч ирэх нүүрнээс My Products ын хойно байрлах Edit г дарж Remove Web History permanently г сонгож орсоноор та хайлтын түүхээ өөрийн данснаасаа устгах боломжтой.
Google Toolbar с хэрхэн хайлтын түүхийг устгах вэ?
Маш амархан. Та ердөө Google Toolbar дээр курсороо аваачаад хулганыхаа баруун товчийг дар. Гарч ирэх Clear search history гэсэн сонголтыг дараад л болоо.
Firefox дээр хэрхэн Google н хайлтын түүхээ устгах вэ?
Менью дээр байрлах Tools руу ороод Clear recent history г дарахад л болоо.
Internet Explorer дээр хэрхэн Google н хайлтын түүхээ устгах вэ?
Internet Explorer 7 дээр Tools – Delete Browsing History- Delete Forms – Yes
Internet Explorer 6 дээр Tools- Internet Options- Content tab- AutoComplete- Clear Forms дарааллаар устгах боломжтой.
Safari дээр хэрхэн Google н хайлтын түүхээ устгах вэ?
Менью дээрх Preferences- Autofill г дар. Тэгээд Edit товчиндээр дараад гарч ирэх жагсаалтаас Google г сонгоод Remove-Done товчийг дараарай.
www.tsahim.net