“Хил хязгааргүй эмч нар” байгууллагад ажиллаж байсан Францын сайн дурын ажилтан эмэгтэй Эбола вирусийн халдвар авчээ. Энэ тухай Reuters дамжуулав.
Францын сайн дурын ажилтан эмэгтэйг есдүгээр сарын 16-нд тусгаарлан хэвтүүлсэн ба удалгүй түүнийг Францад өвчнийг эмчлэх төвд авчрах гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, өвчний 4985 тохиолдол бүртгэгдсэн ба халдвар авсан 2461 хүн нас баржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР